МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
70 дугаар зүйл. Хурлын ирц /кворум/, хурал хүчин төгөлдөр болох

70.1. Компанийн саналын эрхтэй хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгчид хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.Компанийн дүрмээр ирцийн хувийг энэ зүйлд зааснаас дээгүүр тогтоож болно.

70.2. Энэ хуулийн 70.1.-д заасан хувь хүрээгүй бол хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж дахин хуралдах өдрийг товлоно.Харин хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчилж үл болно.

70.3. Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгчид хуралд оролцсоноор хойшлогдсон хурал хүчин төгөлдөр болно.
70.4. Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 63.1.1-63.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгчид оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

70.5. Хойшлогдсон хурлыг ажлын 20 хоногийн дотор хуралдуулна. Уг хурал хуралдахаас ажлын 7 ба түүнээс дээш хоногийн өмнө хойшлогдсон хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлнэ.

70.6. Хувьцаат компанийн хувьд хойшлогдсон хуралд бүртгэлийн өдрийг өөрчлөхгүй.

70.7. Түрүүчийн хуралд ирүүлсэн саналыг хойшлогдсон хурлын ирц, санал хураалтын дүнд тооцно.

70.8.Хойшлогдсон хурал нь ажлын 20 хоногийн дотор хуралдаж чадахгүй бол шинээр хурал зарлах бөгөөд ирц /кворум/ -ийг энэ хуулийн 70.1.-д зааснаар тогтооно.

Print