МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
71 дүгээр зүйл. Санал авах хуудас

71.1. Хувьцаат компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын саналыг санал авах хуудсаар авах бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь энэ аргыг хэрэглэж болно.

71.2. Хувь нийлүүлэгчид хурлын шийвэрт өгөх саналаа санал авах хуудсанд тэмдэглэн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн тогтоосон журмын дагуу тооллогын комисст ирүүлнэ.

71.3. Санал авах хуудсын агуулга, загварыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирлага/ батална. Санал авах хуудсанд дараахь зүйлийг тусгана:

71.3.1. компанийн оноосон нэр;
71.3.2. хурал хийх газар, өдөр, цаг;
71.3.3. хувь нийлүүлэгчийн нэр, эзэмшиж байгаа хувьцааны төрөл, тоо;
71.3.4. санал хураалтаар шийдвэрлэх асуудлын томъёолол, сонгуульд оролцох нэр дэвшигчийн овог нэр;

71.3.5. төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүдийг сонгоход хэрэглэх санал хураах аргын нэр /ердийн, кумулятив/;

71.3.6 .асуудал бүрээр ердийн журмаар саналаа өгөхөд "зөвшөөрсөн", "татгалзсан", "түдгэлзсэн" алин болохыг тэмдэглэсэн саналын хуудсыг, сонгуульд кумулятив аргаар санал өгөхөд уг аргын тухай тайлбар бүхий тухайн нэр дэвшигчид өгөх саналын тоог тус тус тэмдэглэсэн саналын хуудсыг хэрэглэнэ.

Print