МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
72 дугаар зүйл. Санал авах хуудсыг хүчинтэйд тооцох

72.1. Санал авах хуудсаар өгсөн саналыг дараахь тохиолдолд хүчинтэйд тооцно:

72.1.1. ердийн журмаар санал өгөх асуудалд санал өгөх хувилбарын зөвхөн нэгийг тэмдэглэсэн;
72.1.2. төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүдийг ердийн журмаар санал хурааж сонгох тохиолдолд нэр дэвшигчийн төлөө өгсөн зөвшөөрсөн санал нь сонгогдох гишүүдийн тооноос илүүгүй байх;

72.1.3. нэр дэвшигчийн төлөө өгөх саналаа кумулятив аргаар санал хурааж сонгох тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшигч бүрд өгсөн саналын тооны нийлбэр нь тухайн хувь нийлүүлэгчийн саналын эрхийн тооны нийт дүнгээс илүүгүй байх бөгөөд саналын эрхийн тооны нийт дүн нь тухайн хувь нийлүүлэгчийн эзэмшиж байгаа саналын эрхтэй энгийн хувьцааны тоог сонгогдох гишүүний тоогоор үржүүлсэнтэй тэнцүү байна.

72.2. Төлөөлөн удирдах зөвлөл болон бусад удирдлагын байгууллагын гишүүнийг сонгохоос бусад тохиолдолд санал өгөх хувилбарын зөвхөн нэгийг нь тэмдэглэсэн байна.

Print