МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
74 дүгээр зүйл. Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл

74.1. Хувь нийлүүлэгчдийн хурал дууссанаас хойш ажлын 15 хоногийн дотор хурлын тэмдэглэлийг гаргах бөгөөд хурлын дарга гарын үсгээ зурна. Хурлын тэмдэглэлийн үнэн зөвийг хурлын дарга хариуцна.

74.2. Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл дараахь мэдээллийг агуулсан байна:

74.2.1. хурал болсон он, сар, өдөр, газар,цаг;
74.2.2. хурлын даргын овог, нэр;
74.2.3. хурлаар хэлэлцсэн асуудлууд;
74.2.4. хувь нийлүүлэгчдийн саналын эрхийн тоо, хурлын ирц;
74.2.5. санал авах хуудас хэрэглэсэн бол уг хуудасны загвар;
74.2.6. хурлаар шийдвэрлэсэн асуудал тус бүрээр зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоо, гарсан шийдвэрийн бүрэн томьёолол.

74.3. Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэлд алдаа гарсан нь уг хурлын шийдвэрийг хүчингүй болгох үндэс болохгүй.

74.4. Хязгаалагдмал хариуцлагатай компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын санал хураалтын дүн, гарсан шийдвэрийг тухайн хурал дээр зарлан мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын болон эчнээ санал хураалтаар гарсан шийдвэрийг тухайн хурал дээр, эсхүл хурал дууссаны дараа санал хураалтын дүн, гарсан шийдвэрийг хүргүүлэх замаар мэдэгдэнэ.

Print