МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
75 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл

75.1. Хувь нийлүүлэгчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.

75.2. Хувьцаат компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно.

75.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтооно.Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь 9 ба түүнээс дээш гишүүнтэй байна.

75.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь компанийн хувь нийлүүлэгч биш байж болно.

Print