МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
76 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх

76.1. Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

76.1.1. компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох;
76.1.2. хувь нийлүүлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралуулах;
76.1.3. хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийг тодорхойлох бүртгэлийн өдөр болон хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;

76.1.4. компанийн зарласан хувьцааны төрөл болон хэмжээнд багтаан хувьцаа гаргах;

76.1.5. компанийн дүрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад үнэт цаас гаргах;

76.1.6. энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох;

76.1.7. өөрийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авах;

76.1.8. компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;

76.1.9. компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл тэдгээрт олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;

76.1.10. компанийн аудиторыг сонгож түүнтэй хийх, гэрээний нөхцөлийг тогтоох;
76.1.11. компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах;

76.1.12. компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийн хэмжээ болон түүнийг төлөх журмыг тодорхойлох;

76.1.13. төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг батлах;

76.1.14. компанийн салбар болон төлөөлөгчийн газар байгуулах;
76.1.15. компанийг өөрчлөн байгуулах талаар хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийн төслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

76.1.16. энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох;

76.1.17. энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт тодорхойлсон сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох;

76.1.18. энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудлууд.
76.1.19.төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой /хөрөнгийн 51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдийн санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудит хийхэд энэ хуулийн 76.1.10 дахь заалт хамаарахгүй.
/Ýíý çààëòûã 2006 îíû 12 äóãààð ñàðûí 15-íû ºäðèéí õóóëèàð íýìñýí/

76.2. Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 76.1.6. , 76.1.10., 76.1.17.-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд оролцож саналаа өгнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн гэж өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах дүү, болон нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид , эсхүл түүний хараат болон охин компани эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй хүнийг тооцно.

Print