МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
77 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох

77.1. Энэ хууль буюу компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоно. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгосон тохиолдолд хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлаар гишүүнийг нөхөн сонгож болно. Дүрэмд өөрөөр заагаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувь нийлүүлэгчдийн хурал хийх өдрөөр дуусгавар болно.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно.

77.2. Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно. Хэрэв төлөөлөн удирдах зөвлөлийг кумулятив аргаар сонгосон бол төлөөлөн удирдах зөвлөлийг зөвхөн бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгож болно.

77.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь хувь хүн байна.

77.4. Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар сонгоно.Энэ аргыг хэрэглэхэд энгийн хувьцаа тус бүр сонгогдох гишүүдийн тоотой тэнцэх саналын эрхтэй байх бөгөөд хувь нийлүүлэгч нь өөрийн хувьцаанд ногдох саналаа бүгдийг нь нэг хүнд, эсхүл хэд хэдэн хүнд хуваан өгөх эрхтэй.

77.5. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлж чадахгүй болсон, эсхүл нас барсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлох этгээдийг төлөөлөн удирдах зөвлөл нөхөн сонгууль явуулах хүртэл түр томилж болно.

Print