МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

КОМПАНИЙН ТУХАЙ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Компанийн удирдлага
78 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

78.1. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

78.2. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ.

78.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түр эзгүйд түүний үүргийг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын томилсон, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрлэсэн аль нэг гишүүн гүйцэтгэнэ.

78.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь үйл ажиллагааны журмаар тогтоосон эрх хэмжээний дотор компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах болон компанийн эрх ашгийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаагаа явуулна.

Print