МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
103 дугаар зүйл. Бэлгийн замын халдварт өвчин халдаах

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
103.1.Эмнэлгийн байгууллагаас шаардсаар байтал бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхээс санаатай зайлсхийсэн бол нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
103.1.Өөрийн биед бэлгийн замын халдварт өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
103.2.Энэ хуулийн 103.1-д заасан хэргийг давтан үйлдсэн, түүнчлэн хоёр буюу түүнээс олон, эсхүл насанд хүрээгүй хүнд бэлгийн замын халдварт өвчин халдаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print