МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ЁС СУРТАХУУНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
120 дугаар зүйл. Эцэг, эх, эхнэр, нөхөр, төрүүлсэн буюу үрчилж авсан хүүхдээ тэжээн тэтгэхээс ноцтой зайлсхийх

120.1.Хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдээ тэжээн тэтгэх талаар гарсан шүүхийн шийдвэр биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Print