ЭРҮҮГИЙН ХУУЛЬ |
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН БОЛОН БУСАД ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ |
132 дугаар зүйл. .Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг зөрчих
132.1.Хуульд заасан журмын дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан, жагсаал, цуглаанд оролцсоных нь төлөө иргэнийг ялгаварлан гадуурхсан, мөрдөн мөшгисөн, эрх, эрх чөлөөг нь бусад хэлбэрээр хязгаарласны улмаас гэм хор учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сарын хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
|
|