МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН БОЛОН БУСАД ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
141 дүгээр зүйл. Нээлт, шинэ бүтээл, оновчтой саналын зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зөрчих

141.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчсөн эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй ашигласан, үүний улмаас их хэмжээний орлого олсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 141 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


Print