МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН БОЛОН БУСАД ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
142 дугаар зүйл. Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих

142.1.Нийгмийн хэв журам, бусад хүний эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр мөргөл үйлдэх, тахил өргөх, хурал хурах зэргээр шашны зан үйл үйлдэх, шашныг сурталчлахад хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эд мөнгөөр татах
зэргээр саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Print