МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
1562 дугаар зүйл. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчих

1562 .1. Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн, өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийсэн, худал мэдээлэл өгсөн, банк бус санхүүгийн байгууллагын тайлан тэнцэлд тусгаагүй эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашигласны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

/Дээрх 1562 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print