МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
1581 дугаар зүйл. Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих

1581 .1.Даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль тогтоомжоор тогтоосон журмыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
1581 .2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 158дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print