МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
163 дугаар зүйл. Хууль бусаар олж авсан хөрөнгө, мөнгийг ашиглах

163.1.Илт хууль бусаар олж авсан мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагаанд оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

163.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

163.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/


Print