МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
167 дугаар зүйл. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль тогтоомж зөрчих

167.1.Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн, татварын хяналт шалгалтад саад учруулсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Print