МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
1781 дугаар зүйл. Терроризм

1781 .1.Хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, хүчирхийлэхээр заналхийлсэн, энэхүү үйлдлээрээ гоц халдварт өвчин, гал түймэр болон гамшгийн нөхцөлийг бүрдүүлсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1781 .2.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хориос дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.
/Дээрх 1781 дүгээр зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print