МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
1782 дугаар зүйл. Терроризмыг санхүүжүүлэх

1782 .1.Террорист байгууллага болон террорист ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
178.2.Энэ гэмт хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, эсхүл их хэмжээгээр террорист байгууллага, террорист ажиллагааг санхүүжүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1782 .3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл онц их хэмжээгээр террорист байгууллага, террорист ажиллагааг санхүүжүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 1782 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print