МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
1783 дугаар зүйл. Терроризмыг сурталчлах

1783 .1.Терроризмыг сурталчилсан, террорист ажиллагаа явуулах, түүнд оролцохыг нийтэд уриалсан, өдөөн хатгасан, албадсан, энэ чиглэлээр сурталчилгааны материал бэлтгэсэн, тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
1783 .2.Терроризмыг сурталчлах гэмт хэргийг давтан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Дээрх 1783 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print