МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
190 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах,тээвэрлэх, илгээх журам зөрчих

190.1.Тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх журмыг зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

190.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Print