ЭРҮҮГИЙН ХУУЛЬ |
ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ |
197 дугаар зүйл. Хууль бусаар эмчлэх
197.1.Эмчийн мэргэжлийн бус этгээд эмчилгээ эрхэлсний улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
197.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
|
|