МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АШИГЛАЛТЫН ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
218 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг чанаргүй засварлах, ашиглалтанд оруулах

218.1.Тээврийн хэрэгслийн холбоо, дохиоллын болон бусад тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, засвар хариуцсан ажилтан тэдгээрийг чанар муутай засварласан буюу ашиглалтанд оруулсны улмаас осол гарч хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
218.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

218.3. Энэ хэргийн улмаас хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

Print