МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ЗАХИРГААНЫ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
240 дугаар зүйл. Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчих журам зөрчих

240.1.Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй буюу хүчингүй баримт бичгээр оршин суусан, бүртгүүлэх, хаягийн бүртгэл хийлгэх, шилжин суурьших, оршин суух газраа сонгох талаар тогтоосон журам зөрчсөн, эсхүл оршин суух, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Print