МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
274 дүгээр зүйл. Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ойлголт

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
274.1. Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
274.2.Цэргийн албан хаагч гэдэгт зэвсэгт хүчин, бусад цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн хамаарна.

274.3.Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
274.4.Энэ хуулийн 274 дүгээр зүйлд дурдаагүй этгээд цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт хамтран оролцсон бол энэ хуулийн 35 дугаар зүйлийг журамлан энэ хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
274.5.Дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед цэргийн алба хаах талаар тогтоосон журам зөрчсөн гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг тухайн үед батлагдсан Монгол Улсын хуулиар тогтооно.

Print