МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ
72 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ авах үндэслэл

72.1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмыг хангах зорилгоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид дараахь байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ авах эрхтэй:
72.1.1. дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах;
72.1.2. албадан ирүүлэх;
72.1.3. албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх;
72.1.4. эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах;
72.1.5. торгууль оногдуулах.

72.2. Энэ хуульд заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь хохирогч, гэрч болон бусад оролцогчид дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах, албадан ирүүлэх, торгууль оногдуулах албадлагын арга хэмжээ авах эрхтэй.

Print