МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ
73 дугаар зүйл. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах

73.1. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй нөхцөлд, түүнчлэн гэрч, хохирогч байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэг шийдвэрлэхэд хүрэлцэн ирэхгүй гэх хангалттай үндэслэл байгаа буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудахад хүрэлцэн ирээгүй бол уг этгээдээр дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг бичгээр авахуулах ба тухайн этгээд оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн тохиолдолд нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээнэ.

Print