МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ
74 дүгээр зүйл. Албадан ирүүлэх

74.1. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн гэрч, хохирогч, шинжээч нь дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гарган албадан ирүүлнэ.

74.2. Хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд шөнийн цагт албадан ирүүлэхийг хориглоно.

74.3. 14 насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, хүнд өвчний учир ирж чадахгүй этгээдийг албадан ирүүлэхийг хориглоно.

74.4. Хүнд өвчтэй эсэхийг эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор тогтооно.

74.5. Албадан ирүүлэх ажиллагааг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн даалгаснаар цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

Print