МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ
76 дугаар зүйл. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах

76.1. Иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хамгаалах шийдвэрийг хангахын тулд шүүх, прокурор, түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгээр тогтоол гарган сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн эд хөрөнгийн хариуцлага хүлээх этгээдийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болно.

76.2. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлахдаа өмчлөгч буюу эзэмшигчээс эд хөрөнгөө бусдад шилжүүлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд ашиглахгүй байх үүрэг авахуулах, эсхүл тухайн эд хөрөнгийг гаргуулан авч хадгална.

76.3. Хуульд зааснаар төлбөрт гаргуулж болохгүй эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болохгүй.

76.4. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авахдаа эд хөрөнгийн үнэлгээний мэргэжилтнийг оролцуулж болно.

76.5. Банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болно.

Print