МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ
77 дугаар зүйл. Торгууль

77.1. Байцаан шийтгэх ажиллагааны болон шүүх хуралдааны журмыг зөрчсөн тохиолдолд хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч болон холбогдох бусад этгээдэд энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан журмын дагуу торгууль оногдуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
77.2. Мөнгөн торгуулийн хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг байх бөгөөд түүнийг улсын төсөвт оруулна.

Print