МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээ
78 дугаар зүйл. Торгууль оногдуулах журам

78.1. Энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан тохиолдолд шүүхийн шатанд торгуулийг шүүх оногдуулна.

78.2. Шүүхийн өмнөх шатанд зөрчил гаргасан бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч зөрчлийн тухай тэмдэглэл үйлдсэний дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга торгууль оногдуулна.

78.3. Энэ хуулийн 78.2-т заасан тэмдэглэлд түүнийг хэзээ, хаана, хэн үйлдсэн, зөрчил гаргагчийн биеийн байцаалт, зөрчил гаргасан байдал, зөрчилд торгууль оногдуулах тухай заалт, зөрчил гаргагчийн тайлбарыг бичиж, тэмдэглэл хөтөлсөн этгээд болон зөрчил гаргагч гарын үсэг зурах ба зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар хийнэ.

Print