МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нотлох баримт
83 дугаар зүйл. Хохирогчийн мэдүүлэг

83.1. Хохирогч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлж, тавьсан асуултад хариулт өгөх үүрэгтэй.

83.2. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй.

Print