МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нотлох баримт
85 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт

85.1. Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна.

85.2. Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээчийг томилсон бол тэд нь дүгнэлт гаргахаас өмнө хоорондоо зөвлөж, санал нэгтэй байвал дүгнэлтэд бүгдээрээ гарын үсэг зурна.

85.3. Шинжээчид өөр хоорондоо санал зөрвөл шинжээч санал зөрсөн асуудлаар тусгай саналаа гаргаж, дүгнэлтэд хавсаргана.

/85.2 ,85.3 заалтуудыг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцов/
85.4. Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино.

Print