МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нотлох ажиллагаа
91 дүгээр зүйл. Нотлох ажиллагаа

91.1. Нотлох ажиллагаа нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагаанаас бүрдэнэ.

91.2. Яллагдагч гэм буруутай эсэх, түүнд ял оногдуулах үндэслэл байгаа эсэхийг нотлох үүргийг улсын яллагч хүлээнэ.

Print