МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх ажиллагааны хугацаа, зардал
100 дугаар зүйл. Байцаан шийтгэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардлын хэмжээг тодорхойлох

100.1. Байцаан шийтгэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардлыг дараахь журмаар тодорхойлно:

100.1.1. хохирогч, түүний төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр, мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд хохирогч, шинжээч, гэрч, хөндлөнгийн гэрч хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөлсний дундаж хэмжээгээр;

100.1.2. мэргэжилтэн, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг харилцан тохиролцсоны үндсэн дээр /Харин эрхэлсэн ажлын хувиар уг үүргийг биелүүлсэн бол үүнд хамаарахгүй/;

100.1.3. энэ хуулийн 99.1.3, 99.1.5-д заасан зардлыг гарсан бодит зардлын хэмжээгээр.
.

Print