МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Байцаан шийтгэх ажиллагааны хугацаа, зардал
101 дүгээр зүйл. Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах

101.1. Шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй.

101.2. Хэд хэдэн шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол байцаан шийтгэх ажиллагааны зардлын хэмжээг хүн нэг бүрийн гэм буруу, хариуцлагын хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

101.3 Уг хэргийг энэ хуулийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан, түүнчлэн шийтгэгдсэн этгээд эд хөрөнгөгүй болох нь тогтоогдвол байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцна.

101.4. Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон боловч Эрүүгийн хуульд зааснаар ялаас чөлөөлөх тохиолдолд шүүх түүнээс зардлыг гаргуулах эрхтэй.

101.5. Хохирогч яллагдагчтай харилцан эвлэрснээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байвал шүүхийн зардлыг тэдний аль нэгээс буюу хоёр талаас шүүх гаргуулах эрхтэй.

Print