МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хүсэлт, гомдол гаргах
114 дүгээр зүйл. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрт гомдол гаргах

114.1. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг хүчингүй болгох, өөрчлөх талаар гаргасан шүүхийн шийдвэрт тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид, түүний эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргаж болно.

114.2. Гомдлыг Ерөнхий шүүгч эсхүл түүний томилсон шүүгч 48 цагийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ.

114.3.Энэ хуулийн 114.2-т заасны дагуу гомдлыг шийдвэрлээд гаргасан Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгчийн шийдвэрт дахин гомдол гаргахгүй.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print