МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
116 дугаар зүйл. Нэхэмжлэл гаргах

116.1. Иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийг үүсгэснээс эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх шатанд гаргаж болно.

116.2. Энэ хуулийн 116.1-д заасан хугацаанд эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол түүнийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.

Print