МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
121 дүгээр зүйл. Нэхэмжлэлээс татгалзах

121.1. Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

121.2. Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хэрэгт хавсаргана.

121.3. Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед хүлээн авах ба энэ тухай тогтоол гаргана.

121.4. Шүүхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана.

121.5. Нэхэмжлэлээс татгалзсан нь хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь түүний хүсэлтийг хүлээн авахгүй байж болох бөгөөд энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.

Print