МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
122 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэлийн талаар гарах шийдвэр

122.1. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах тухай шийдвэрийг гаргана.

122.2. Шүүх цагаатгах тогтоол гаргахдаа:

122.2.1. гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно;

122.2.2. шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхино.

122.3. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тооцоог бүрэн хийх боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлээ иргэний журмаар гаргахыг нэхэмжлэгчид мэдэгдэнэ.

122.4. Энэ хуулийн 122.3-т заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.

Print