МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах
124 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг нэгтгэх

124.1. Хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн урьдаас үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгүй хэрэгт яллагдаж байгаа этгээдүүдийн хэргийг нэгтгэнэ.

124.2. Эрүүгийн хэргийг нэгтгэхдээ хөнгөнийг нь хүндэвтэрт, хүндэвтэрийг нь хүндэд, хүндийг нь онц хүндэд нэгтгэнэ.

124.3. Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед нэгтгэж болох бөгөөд энэ тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.


Print