МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах
125 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг тусгаарлах

125.1. Зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол уг хэргийг тусгаарлаж болно.

125.2. Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед тусгаарлаж болох бөгөөд энэ тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

Print