МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Үзлэг, мөрдөн байцаалтын туршилт
126 дугаар зүйл. Үзлэг хийх үндэслэл

126.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олох, гэмт хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хэрэг гарсан газар болон эд зүйл, баримт бичигт үзлэг хийнэ.

126.2. Хойшлуулшгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө үзлэг хийж болно.

Print