МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Үзлэг, мөрдөн байцаалтын туршилт
127 дугаар зүйл. Үзлэг хийх журам

127.1. Үзлэг хийхэд хөндлөнгийн 2 гэрч байлцуулна.

127.2. Хөндлөнгийн гэрч байлцуулах боломжгүй тохиолдолд үзлэгийг түүний оролцоогүйгээр явуулж, явц, үр дүнг техник хэрэгсэл ашиглан бэхжүүлнэ.

127.3. Онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцоно.

127.4. Үзлэг хийхэд яллагдагч, сэжигтэн, хохирогч, гэрчийг оролцуулж болно.

127.5. Үзлэг хийхэд уг хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтэнг урьж болно.

127.6. Үзлэг хийхэд хэмжих, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, соронзон болон дүрс бичлэг хийх, ул мөрний хэв, хуулбар авах ажлыг хийж болно.

127.7. Үзлэгийн үед шинээр олдсон эд зүйл, баримт бичигт газар дээр нь тусгайлан үзлэг хийнэ.

127.8. Эд зүйл, баримт бичигт үзлэг хийхэд удаан хугацаа шаардагдах буюу бусад үндэслэл байвал үзлэгийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа газар хийнэ.

127.9. Шаардлагатай гэж үзсэн эд зүйлийг анхны шинж байдлыг алдагдуулахгүйгээр хурааж авна.

127.10. Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлд хийх үзлэгийг энэ хуулийн 136 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэнэ.

Print