МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Үзлэг, мөрдөн байцаалтын туршилт
129 дүгээр зүйл. Хүний биед үзлэг хийх

129.1. Яллагдагч, сэжигтэн, гэрч буюу хохирогчийн биед гэмт хэргийн ул мөр, эсхүл онцлог тэмдэг байгаа эсэхийг илрүүлж бэжүүлэхийн тулд түүний биед үзлэг хийж болно.

129.2. Хүний биед үзлэг хийх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол гаргах ба түүнийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.

129.3. Хүний биед үзлэг хийхэд шаардлагатай бол их эмчийг оролцуулна.
129.4. Хүний биед үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэхэд уг этгээдийг нүцэглэх шаардлага гарвал ижил хүйсийн хөндлөнгийн гэрч байлцуулна.

129.5. Нүцэглэх ажиллагаанд эсрэг хүйсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг оролцуулж болохгүй ба энэ тохиолдолд ижил хүйсийн өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, их эмч, хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан үзлэг хийнэ.

129.6. Үзлэг хийхдээ тухайн этгээдийн нэр төр, алдар хүндийг гутаах, түүний эрүүл мэндэд аюултай арга хэрэглэхийг хориглоно.

Print