МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Үзлэг, мөрдөн байцаалтын туршилт
130 дугаар зүйл. Үзлэгийн тэмдэглэл

130.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэнэ.

130.2. Тэмдэглэлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн бүх ажиллагаа, үзлэгийн явц, илэрсэн болон хурааж авсан, битүүмжилсэн эд зүйл, цаг агаарын нөхцөл, хэрэглэсэн техник хэрэгсэл, лац, эд мөрийн баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг хэрхэн хадгалсан, шийдвэрлэсэн, эхэлсэн, дууссан цаг хугацаа зэргийг дэс дарааллаар нь нэг бүрчлэн тодорхой бичнэ.

Print