МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ
Үзлэг, мөрдөн байцаалтын туршилт
131 дүгээр зүйл. Туршилт хийх

131.1. Хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай бол туршилт хийж болно.

131.2. Туршилт хийхэд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах ба шаардлагатай бол сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч, түүнчлэн уг хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтэнг оролцуулж болно.

131.3. Туршилтыг хүний нэр төр, алдар хүндийг гутаах буюу эрүүл мэндэд хохирол учруулахгүй нөхцөлд явуулах ба түүний явц, үр дүнг бэхжүүлэхдээ хэмжих, зураг авах, гар зураг үйлдэх, соронзон болон дүрс бичлэг хийх зэрэг арга хэрэглэж болно.

131.4. Туршилт хийсэн тухай тэмдэглэлийг энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу үйлдэх ба энэ хуулийн 130 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байна.

Print