МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх, шуудан- цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
132 дугаар зүйл. Хураан авах, нэгжлэг хийх үндэслэл

132.1. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг байна гэх хангалттай үндэслэл байвал түүнийг эзэмшигчээс нь хураан авна.

132.2. Төрийн нууц агуулсан баримт бичгийг гагцхүү прокурорын зөвшөөрөлтэйгээр, зохих байгууллагын удирдлагад мэдэгдсэний үндсэн дээр хураан авна.

132.3. Эрэн сурвалжилж байгаа этгээд нуугдаж байгаа буюу гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан эд зүйл, түүнчлэн цогцос, хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг олж илрүүлэхээр нэгжлэг хийнэ.

Print