МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх, шуудан- цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
133 дугаар зүйл. Хураан авах, нэгжлэг хийх журам

133.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хураан авах, нэгжлэг хийх тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж прокуророор батлуулах ба уг ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох этгээдэд уншиж сонсгоно.

133.2. Хойшлуулшгүй тохиолдолд хураан авах, нэгжлэг хийх ажиллагааг шууд, эсхүл шөнийн цагаар гүйцэтгэж, энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ.

133.3. Хураан авах, нэгжлэг хийх ажиллагаанд саад учруулбал албадан гүйцэтгэнэ.

133.4. Хураан авах, нэгжлэг хийх үед хуулиар хамгаалагдсан нууц баримт бичиг, бусад зүйл илэрвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч түүнийг задруулахгүй байх арга хэмжээ авна.

133.5. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь нэгжлэг хийж байгаа газарт байсан болон орж ирсэн хүмүүсийг нэгжлэг дуустал тэр газраас явах, бие биетэйгээ харилцахыг хориглоно.

Print