МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хураан авах, нэгжих, эд хөрөнгө битүүмжлэх, шуудан- цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
135 дугаар зүйл. Биед нэгжлэг хийх

135.1. Хүний биед нэгжлэг хийхэд энэ хуулийн 132, 133, 137 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

135.2. Дараахь үндэслэл байвал тогтоол гаргахгүйгээр хүний биед нэгжлэг хийж болно:

135.2.1.баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад;

135.2.2. хураан авах болон нэгжлэг хийж байгаа орон байр, бусад газар байсан этгээд хэрэгт холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг биедээ нууж байна гэх хангалттай үндэслэл байвал.

135.3. Биед нэгжлэг хийхэд ижил хүйсийн хүн байвал зохих бөгөөд энэ зарчим хөндлөнгийн гэрчид нэгэн адил хамаарна.

Print